УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлах ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ. Гэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөлд хуулийн маргаан байгаа учраас УИХ-ын Тамгын газраас дүгнэлт гаргаад дахин хэлэлцэхээр болов.
Нэмэгдсэн дүнгээр иргэд дараах татварыг төлж байна.
Албан татвар:
Зам ашигласны төлбөр:
УИХ-ын petition.parliament.mn цахим хуудсанд аливаа асуудлаар санал асуулга явуулахад 33 мянган иргэн дэмжсэн тохиолдолд парламентаас ажлын хэсэг байгуулдаг. Үүний дагуу Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдөл 33 мянган иргэний санал авсан. Улмаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр:
-Нийслэлд 1.7 сая иргэн бий. Бүртгэлтэй машин нь 800 гаруй мянга. Түгжрэл бол машин хэт ихэссэнтэй холбоотой. Нийтийн тээврийн хэрэглээ 20 хувиар буурсан.
Улаанбаатар хотын зам дээр судалгаа хийгээд үзэхэд нийт замын 82.2 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Хэрэв зам ашигласны төлбөрийг нэмэхгүй хуучин төсвөөрөө байх юм бол 10 жилийн дараа 95 хувь нь чанарын шаардлага хангахгүй болно. Анх 2013 онд зам ашигласны төлбөр батлагдахад Улаанбаатар хот 400-хан км авто замтай байсан. Одоо 1231 км замтай болсон. Зам дээр нэг мкв нөхөөс хийх зардал 55 мянга байсан бол одоо 110 мянган төгрөг болсон. Замын урт нь нэмэгдэж, засвар хийх зардал нь нэмэгдчихээд байхад хурааж авч байгаа мөнгө нь хэвээрээ байвал жилд нийт замынхаа 1.5 хувийг л засах боломжтой.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Бид татвар хураамжийг нэмэх нь гарцаагүй гэж байгаа бол нөгөө талд нь сонголт өгөх ёстой. Нийтийн тээвэр ингэж сайжирсан. Явган хүний замыг ингэж сайжруулсан гэдэг сонголтыг хэлмээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй байтугай эрүүл саруул хүн ч явган замаар явах арга алга. Өндөр өндөр боржур тавьчихсан. Ямар ч стандарт байхгүй. Иргэд татвараа төлчихлөө тэр орлогыг юунд зарцуулахаа тогтоолдоо оруулж ирмээр байна. Зөвхөн зам засна гээд байх юм. Зам нэмбэл машин л нэмэгдэнэ. Хүн юу худалдаж авах нь тэр хүний эрх.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Ажлын хэсгээс оруулж ирсэн Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөлд хуулийн маргаан байгаа учраас УИХ-ын Тамгын газраас дүгнэлт гаргаад дахин хэлэлцье гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ нөхөр бол үл бүтэх этгээд. Короно вирусын үед хөл хорио тогтоосон байхад цагдаа намайг зогсоолоо гээд гомдолсон 1-рт, 2 дугаарт Канад болон гадны бодлогыг дэмжигч байх магадлалтай, эх орон ард түмнээ гэсэн сэтгэлгүй нөхөр байж магадгүй.
Татварыг хуучин хэвэнд нь буцаах хэрэгтэйшд муу мал нянбаатарыг хоёр хүний саналаар дээрэм хийсэн шоронд хэвтэж бх хүн бишүү