Тагнуулын байгууллагаас өчигдөр /2025.06.09/ гадаадаас 1.2 кг гаруй хар тамхи оруулж ирэх гэж байсныг "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээр илрүүлжээ.
Энэ хэрэгт Б, М, Г гэсэн зохион байгуулалттай бүлэг хүмүүсийг баривчилсан байна.
“Мөс” гэдэг энэ бодис нь хүнийг их хэмжээгээр донтуулдаг аж. Цахим орчинд байгаа мэдээллээр, уг бодис нь НҮБ-аас олон улсад хориглосон “метамфетамин” гэдэг бодис юм байна. Эрүүгийн хуульд ийм гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг хийсэн бол 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ гэж заажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.