СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

172 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулжээ

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 172 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан буй тус цэцэрлэгийн өргөтгөл нь 1159.4 ам метр талбай бүхий, зоорьтой хоёр давхар барилга бөгөөд цэцэрлэгийн үндсэн барилгатай хүзүүвчээр холбогджээ.

Тус цэцэрлэг нь дөрвөн бүлэгт 200 орчим хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол тус өргөтгөл ашиглалтад орсноор нэмээд зургаан бүлэгт 150 хүүхэд элсүүлэн суралцуулах бүрэн боломж бүрдэж байгаа юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.