СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Булган аймгийн Сэлэнгэ суманд энэ сарын 8-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.06.10/ 09:00 цагт бүрэн унтраажээ.

Тодруулбал, Булган аймаг, Сэлэнгэ сум Сангалтай багийн "Хандгайтын зүүн тарвагатай " гэдэг газар ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг онцгой байдлын алба зургаадугаар сарын 8-ны өдрийн 18:03 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь 50 дугаар анги, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 0281 дүгээр салбарын алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж зургаадугаар сарын 9-ний өдрийн 13:40 цагт цурамд оруулж, өнжмөл өвс, унанги ихтэй хэсэгт цэвэрлэгээ хийж байсан юм. Тэгвэл тус ойн түймрийг өнөөдөр /2025.06.10/ 09:00 цагт бүрэн унтраажээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.