Онцгой байдлын албанд өчигдөр дараах гал түймрийн дуудлагууд иржээ.
Тухайлбал, Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 06:08 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын "Prius Alpha" загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраажээ.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо оюутны дотуур байрны өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 06:10 цагт хүлээн авчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 1 дүгээр давхрын өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 110 иргэнийг гаргажээ.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 02:10 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 20 метр урт хашаа, 380 вольтын хүчдэлийн цахилгааны тулгуур багана шатаж байсныг ажиллаж унтраажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.