СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-07

ШУУД: МУГТ Б.Мөнгөнчимэг, Л.Энхрийлэн нарын баг финалд шалгарлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

Румын улсын Бухарест хотноо өнөөдөр жүдо бөхийн Европийн клубуудын аварга шалгаруулах Аваргууд лигийн тэмцээн яг одоо хагас шигшээ барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна.

Эмэгтэйчүүдийн хагас шигшээ барилдаанд МУГТ Б.Мөнгөнчимэг, Л.Энхрийлэн нарын харьяалагдаж буй Францын Flam 91 баг Румын улсын U CSM Dinamo багтай барилдан ялалт байгуулж финалд шалгарлаа. Тус барилдаанд Л.Энхрийлэн өрсөлдөгчөө нэмэлт цаг дээр ваза-ари үнэлгээгээр ялж багийнхаа ялалтанд өөрийн үүргээ нэр төртэйгээр биелүүллээ. 

Шигшээ барилдаанд нөгөө талаас мөн Франц улсын JC Pontault Combault баг гарч ирлээ. Ийнхүү шигшээ барилдаанд францийн 2 баг шалгарч үлдлээ.  

Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол хоёрдугаар дэвжээний шууд дамжуулалтыг ухраан үзэх боломжтой юм.

Хоёрдугаар дэвжээ:

 

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.