СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 цагийн өмнө

Прокурорын байгууллага 2025 оны 6 дугаар сарын 02-ноос 06-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54598 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллалаа. Дээрх хугацаанд 1549 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 843 хэрэг шинээр нээж, 258 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.  

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Нийслэлийн прокурорын газраас нэр бүхий компани нь "Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-д багтсан этилийн спирт, цууны хүчил, фторт ус төрөгчийн хүчил, калийн гидрокчид зэрэг хорт болон аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1,3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд,

-Нэр бүхий компани нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авалгүйгээр “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан натрийн сульфид гэх нэр төрлийн бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлыг төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1,3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

-Иргэн Д.С нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бохир жингээр 861 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, үүнээс 60.9 граммыг худалдаалах зорилгоор 6 байршилд байршуулж бэлтгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

-НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан М.Б, Э.М, Э.Ж нарт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

-Увс аймгийн прокурорын газраас иргэн С.О нь бусадтай цахимаар харилцах явцдаа зураг бичлэгийг нь хийж улмаар мөнгө эсвэл, гар утас авч өгөхийг шаардаж, цахим сүлжээнд нүцгэн зургийг нь нийтэлж, хүчиндсэн мэтээр мэдээлэл оруулна хэмээн сүрдүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.