СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-09

🔴LIVE: Ч.Хүрэлбаатар: МАН-ын Удирдах зөвлөлийн 100 хувийн саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад дэмжлээ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
6 цагийн өмнө

МАН-ын Удирдах зөвлөлийн 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад дэмжжээ. 

УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар:

-Монгол ардын намын эв нэгдлийг хангах хүний нэрийг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзээд . Одоо Бага хурал хуралдана. Заалнаас нэр дэвшигч гарч ирж болно. Энэ нь нээлттэй.

Дараагийн засгийн газар эдгээр асуудал дээр хамгийн түрүүнд ажиллах шаардлагатай. Тодруулбал, төсвийн орлого биелэхгүй байна. Ингэхээр улсын төсвөөр хийж хэрэгжүүлэх ажлууд хэрэгжихгүй. Нэлээд хэмжээний зээл авах шаардлагатай байгаа. Ингэхээр улсын төсвөө яах вэ гэдэг асуудал яригдаж эхэлнэ. Түүнчлэн валютын нөөц тасралтгүй буурч байна. Үүн дээр анхаарч ажиллах шаардлагатай.

Дараагийн засгийн газрын гишүүдийг сонгох нь ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Бага хурлын дараа энэ асуудал яригдах байх. Хэдэн сарын настай засгийн газар байх вэ гэдэг нь өөрсдөөс нь шалтгаална гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.