"Улстөржилтийн хохирогчид нь ард түмэн болж байна. Яаралтай Ерөнхий сайдаа томилоод ажлаа хиймээр байна" гэж УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хэлэв.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Дараагийн ерөнхий сайд парламентаас орж ирэх байх гэж бодож байна. Ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэх вэ гэдгийг нь сонсоно. Г.Занданшатар дарга ерөнхий сайд боллоо гэхэд парламенттайгаа ажиллахад хүндрэл үүсэж магадгүй. Миний хувьд дэмждэг, итгэдэг.
Улс төржилт эхэлснээс хойш засгийн бүх л ажил зогслоо. Өнөөдөр шийдвэрээ гаргаж, Засгийн газрыг ажилд нь оруулах хэрэгтэй. Улстөржилтийн хохирогчид нь ард түмэн болж байна. Хамтарсан засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэх нь зөв гэж бодож байна. Хаврын чуулганы хугацааг сунгаад, шинэ засгийн газарт ажил хийх боломжийг олгохгүй бол бүх асуудалтайгаа нүүр тулаад л үлдэхээр харагдаж байна. Ийм нөхцөл байдалтай удаан явах юм бол төсвийг тодотгохоос өөр аргагүйд хүрнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.