"Ерөнхий сайд хүн улс орныхоо нийгэм, эдийн засгийн байдлыг бүхэлд нь харж чаддаг, эв нэгдлийг хангах чадвартай, улс төр туршлагатай, эдийн засгийн мэдлэгтэй хүн байгаасай гэж хүсэж байна" гэж УИХ-ын гишүүн асан Н.Чинзориг хэллээ.
УИХ-ын гишүүн асан С.Чинзориг:
-Хамтарсан Засгийн газрын гэрээгээ зөрчсөн Ардчилсан намын Засгаас гаргаад бусад улс төрийн хүчинтэй яриа хэлцэл хийх нь зүйтэй гэдэг байр суурийг Бага хурлын гишүүд өмнө нь гаргасан. Дараагийн ерөнхий сайд дангаараа гэхээсээ илүүтэйгээр бусад улс төрийн намуудтайгаа хамтраад засгаа байгуулах нь зөв. Ингэж байж улс төр тогтвортой байна. Ерөнхий сайд хүн улс орныхоо нийгэм, эдийн засгийн байдлыг бүхэлд нь харж чаддаг, эв нэгдлийг хангах чадвартай, улс төр туршлагатай, эдийн засгийн мэдлэгтэй хүн байгаасай гэж хүсэж байна. Дан, давхар дээлтэй нь хамаагүй. Энэ амаргүй үед улс орноо удирдах чадвартай хүн л Ерөнхий сайд болох ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.