Монголын сагсанбөмбөгийн үндэсний дээд лигийн аварга Хасын хүлгүүд баг БНХАУ-ын сагсанбөмбөгийн BCA лигийн аварга Зежиан Гуангша Лион багийг хожлоо.
2025 оны Азийн аваргуудын лигийн хэсгийн шатны тоглолтууд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо эхэлсэн ба монголын Хасын хүлгүүд баг А хэсгийн эхний тоглолтоо БНХАУ-ын Зежиан Гуангша Лион багийн эсрэг хийж 84:67 буюу 17 онооны зөрүүтэй хожил байгууллаа. Энэхүү хожил нь монголын сагсанбөмбөгийн түүхэн хожил болж байна. Хасын хүлгүүд багийн хувьд Азийн аваргуудын лигийн зүүн бүсдээ нэг ч хожигдолгүй аваргалж үндсэн Ази тивийн аваргуудын лигтээ оролцох эрхээ авсан бөгөөд өнөөдрийн байдлаар нэг ч хожигдолгүй ес дараалан хожоод байна.
Тоглолтын шилдгээр импорт тоглогч Иан Миллер тодорлоо. Тэрээр 52.9 хувийн гүйцэтгэлээр 30 оноог авч бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлсэн юм.
Хасын хүлгүүд багийн хувьд ээлжит тоглолтоо энэ сарын 9-ний өдрийн 19:00 цагт /Улаанбаатарын цагаар/ Ираны супер лигийн өнгөрсөн жилийн аварга Табиат Эсламшахр багтай тоглох хуваарьтай байна.