СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-06-07

Хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж, бадрангуй чимэг нэмлээ

Нийтэлсэн
23 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
23 цагийн өмнө

Цэргийн цол чимэг олгох Бүх цэргийн наадам амжилттай сайхан болж өндөрлөв. Тус барилдаанд аймаг, цэрэг, сумын цолтой, чансаа өндөр 256 бөх хурд, хүч, уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Алтанбулаг Уул ХХК, УБТЗ - Замын 3-р анги, Чойрын Богд дэвжээний бөх, аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар түрүүлж, бадрангуй чимэг хүртсэн бол Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, ҮБХИС, Эрдэм Үүд ХХК, Геодези усны барилга байгууламжийн газар, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Энхтөрийн Баасанжав үзүүрлэж, гарамгай чимэг нэмэв.

Дөрөвт Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, “Номин Холдинг” ХХК, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож /цогт чимэг/, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дарьганга гоёл” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Өсөхбаяр /цогт чимэг/ нар шалгарлаа.

Наймд үлдэж шөвгөрсөн аймгийн арслан А.Нармандах /өрнөх/, аймгийн заан Б.Бадамдорж /өлзийт/, аймгийн заан Б.Баянсүх /өрнөх/, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ /өсөх/ чимэг тус тус нэмэв.

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 07-ний 13:00 цагаас Монгол Улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын ЗДТГ болон нутгийн зөвлөлөөс зохион байгуулах Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.