СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
15 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээний хөндлөн чиглэлд “Тусгай замын автобус төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

BRT буюу Bus Rapid Transit нь зөвхөн нийтийн тээвэрт тусгайлан зориулсан эгнээтэй, түгжрэлээс тусгаарлагдсан нийтийн тээврийн систем юм. BRT-д зорчигчид хоёр талаараа бууж суудаг, тусгай зориулалтын цахилгаан автобуснуудыг ашигладаг. Мөн автобусны шал, зогсоолын өндөр нь нэг түвшинд байх учир тусгай хэрэгцээт иргэд, өндөр настан, дугуйтай иргэд сууж буухад төвөггүй шийдэлтэйгээс гадна зорчигч зогсоолд орох үедээ төлбөрөө төлөх учир үйлчилгээний дөт, хялбар системийг санал болгодог.

Тусгай замын автобус Өртөө хоорондын зай 700м-1,300м бол дундаж хурд 20-25 км/цаг байна.

Төслийн хүрээнд нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээнүүдийн нарийвчилсан тооцоо судалгаа гаргахаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.  Уг ажлын хүрээнд автобусны буудлын доорх хэсгүүдэд шугам сүлжээг туннелийн системд оруулахаар судалж байгаа ба энэ нь олон улсын засвар үйлчилгээний шинэлэг тогтолцоог Монголд нэвтрүүлэхээр зорьж байна.

Улаанбаатарт зорчиж буй автомашины оргил цагийн хурд өнөөдрийн байдлаар 5-7 км/цаг байгаа бол . Дэлхийн 160 гаруй хотод BRT буюу тусгай замын автобусыг өргөнөөр ашиглаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.