СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-06

🔴LIVE: Ц.Даваасүрэн: Иргэдээсээ итгэл, сэтгэл авсан хүн Ерөнхий сайд болох хэрэгтэй

Нийтэлсэн
16 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
16 цагийн өмнө

"Иргэдээсээ итгэл, сэтгэл авсан хүн Ерөнхий сайд болох хэрэгтэй. УИХ-ын сонгуульд тойргоос нэр дэвшээд гарч ирээгүй хүн ерөнхий сайдад нэр дэвшихгүй байлгүй дээ" гэж УИХ-ын гишүүн, ТБХ-ны дарга Ц.Даваасүрэн хэллээ. 

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Нэг удаа орж ирчихээд ерөнхий сайд болно гэж байгаа хүмүүсийг харахаар нүүр улайгаад байх юм.

Хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг чинь цаг хугацааны асуудал. Ард түмний найдварыг тээсэн тийм хүн байх хэрэгтэй. Удирдах зөвлөлөөр Бага хурлын тов л ярина. Тэрнээс нэр дэвшигчийн асуудал ярихгүй.

Ер нь бол сайд хүн гэдэг нь тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Тухайн салбарынхаа шийдвэрийг гаргаж чаддаг хүн байх ёстой. Мэргэжилтний бодлогоор салбар явж байгаа нь бидний хөгжихгүй байгаа нэг шалтгаан.

Тийм учраас би үүнийг эсэргүүцэж байсан. Одоо ингээд цаг хугацаа харуулж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
16 цагийн өмнө
116.206.83.106

энэ нэг юм өөрөө болчих гээд горьдож байгаа байх даа

Алтанцэцэг
13 цагийн өмнө
116.206.83.106

Даваасүрэн хэрэггүй ээ сайд болох хүн биш ээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.