СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Уб метро” төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгдэж байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

“УБ метро” төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, нийт дөрвөн компани өрсөлдөн санал ирүүлснээс БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd болон “Korea National Railway”, “Soosung Engineering”, “Korea Railroad Corporation” түншлэл шалгарсан.

Зөвлөх баг нь ТЭЗҮ болон суурь судалгаа, зураг төсөл, барилга угсралтын ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэхээс гадна төслийн хэрэгжилтэд хяналт, мониторингийн цогц үйлчилгээ үзүүлж буй. “Духуа инженеринг ХК”-иар ахлуулсан түншлэл нь Жайкагийн 2013 онд боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг шинэчлэх, төслийн эх загвар зургийг боловсруулах ажлуудыг гүйцэтгэж, 2025 оны гуравдугаар сард батлуулсан. Төслийг хэрэгжүүлснээр авто замын сүлжээний хөдөлгөөний эрчим 10 хувиар сайжирч, дундаж хурд 18 хувиар өсөж, нийгмийн хувьд .

Одоогоор төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Эхний үе шатанд 6 улсын 27 оролцогч оролцож тендерийн материал ирүүлээд байна. Тус нээлттэй тендер шалгаруулалтын хоёрдугаар үе шатыг 27 оролцогч дунд зарлахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Төслийн санхүүжилтийн шийдвэрлэх чиглэлд олон улсын байгууллагуудтай хэлэлцээ хийх зэрэг ажлыг идэвхтэй зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг олон улсын зөвлөхүүдийн хамт боловсруулах ажлыг эхлүүлж, нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.