СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Унадаг дугуй хулгайлж, бусдад зардаг байсан этгээдийг шалгаж байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

11 удаагийн үйлдлээр бусдын унадаг дугуйг хулгайлж, бусдад зардаг байсан этгээдийг олж тогтоожээ.

Тодруулбал, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн зориулалттай орон сууцны орцноос унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг байсан 28 настай, эрэгтэй “М”-г Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олж, тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тус этгээд нь урьдчилсан байдлаар энэ оны дөрөвдүгээр сараас хойш нийт 11 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлсийг хууль бусаар авч, цахим орчинд зар түгээн худалдаж байсан нь тогтоогдоод байна.

Иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн эд зүйлсээ хяналтын камертай газар байршуулах, шаардлага хангасан цоож, түгжигчийг ашиглан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.