СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-05

🔴Х.Нямбаатар: Төрсөн өдөр гээд өчигдөр пиджак өмссөн чинь “Даргын суудалд санаархаж байна” гэж шүүмжилсэн

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 хоногийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-МАН-ын бага хурлаар дараагийн шинэ Ерөнхий сайдыг тодруулах процесс явна. Өчигдөр төрсөн өдөр гээд пиджак өмссөн чинь “Ерөнхий сайдын суудалд санаархаж байна” гээд шүүмжлээд байхаар нь өнөөдөр ажлынхаа саарал хувцсыг өмсчихлөө.

. Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг өчигдөр Засгийн газарт хэлэлцүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль нь тендерийн зохих шалгууруудыг тавьдаг. Борлуулалтын орлогын жишгийг тухайн төсөвт өртгийн 30-50 хувиар жишиглэнэ гэж заасан байдаг. Би тендерийн хууль зөрчиж том үнийн дүнтэй тендер зарлах эрх байхгүй. Сэлбэ дэд төвийн барилгын төслийг Дарханы зам шиг болгож болохгүй. Манайх ажиллах хүчний хомстолд орсон. Нийслэл дээр зарим тендер 12 дахь удаагаа зарлагдаж байна. Жишээ нь, явган хүний замын тендер таван багц нь эзэнтэй болж чадахгүй байна. Хуульд нийцүүлж тендер зарлана гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Наран
1 хоногийн өмнө
116.206.83.106

Энэ хүнийг тал талаас нь мөн их боорлох юмаа уг нь ажил амжуулах гээд л зүтгээд байгаа өөрөө ганцаараа хийх бишдээ ажил хариуцсан шуналтангууд нь л олигтой ажиллахгүй илүү харж билүү долоох гээд л холион бантан хутгаад суух голомтын баясгалангийн хүн ажил хариуцсан байхаа тэр л энэ олон хятадын компанийг оруулж ирж байж болзошгүй санагдсан уучлаарай хувь хүний бодол

АРД
1 хоногийн өмнө
116.206.83.106

хөөрхий бүр төрсөн өдрөө ч тэмдэглэх эрхгүй байхдаа яадаг юм бэ. ажлаа сайн л хийж байгаа. хотынхон дэмжиж байгаа.Талагдахгүй бол хотод амьдрах албагүй шүү дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.