“Олон овоот”-ын ордын найман лицензийг төрд хохирол учруулсан Эдуард Сүрэн нарт хууль бусаар шилжүүлсэн гэх асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас тодрууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-2019 оны Үндсэн хуулийн гол өөрчлөлт нь дэлхийн бусад улс орнууд шиг Баялгийн сангийн тухай хууль байсан. Энэ хууль маань 2024 оны хавар батлагдсан. Ингээд Хамтарсан засгийн газар баялгаа иргэддээ хүртээх ажлыг хийж хэрэгжүүлж эхэлсэн. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцтай болоход нь дэм болох ажлыг жинхэнэ утгаар нь хийхийг эрмэлзсэн. 34,50 хувийг авна гэдэг асуудлыг хөндөөд ажиллаад явж байсан.
Олон овоотын ордын лицензийг буцаан өгсөн асуудлыг лавлаж асуусан. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэ гэсэн дөрвөн удаагийн шүүхийн шаардлага ирсэн юм билээ. Манай улсад дарга бус хууль засагладаг. АМГТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Ш.Ганхуяг Ардчилсан намын л гишүүн хүн. Хууль бус шийдвэр гаргасан бол тухайн хүмүүс хариуцлагаа хүлээнэ шүү дээ. "Олон овоот"-ын найман лицензийг Г.Алтан агсны хүүхдүүдэд шилжүүлсэн нь хууль бус эсэхийг тодруулж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Наад алтанг үхсэн болгорд гадагшаа явуулсан гэх юм билээ .өмнө хадгаламж зээлийн хоршооны түмэндэлгэрийг цаазаар аваагүй бас гадагшаа гаргасан гэх .Монголд шударга юм нэг бхгүй
Сайд нь мэдэхгүй л байж гэнэ. Намчирхаад байгаа пм байхгүй ээ ннэ сайд угаасаа л чадвхр муу мөнгөний сонирхолтой хүн гэж боддог . Одоо болимоор мюяах гэж мэргэжил эүэмшдэг вэ энэ салбарыг мэргэжлиын санаачлагатай хүнд нь өгаөс ийм үлбнгэр сулбагар хорчин шжналтангуудыг бүү ойртужл