СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-05

Д.Амарбаясгалан: Хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод тус хууль чуулганы хуралдаанд хэлэлцэгдэхгүй байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

"УИХ-ын гишүүд байнгын хорооны хуралдаа идэвхтэй оролцох шаардлагатай байна. Хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод бүхэл бүтэн нэг хууль УИХ-ын чуулганы хуралдаанд орох боломж хангагдахгүй байна" гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ-ын гишүүд байнгын хорооны хуралдаа идэвхтэй оролцох шаардлагатай байна.

Байнгын хороонд орж ирсэн асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд анхаармаар байна.. Нэг хоёрхон заалт дээр гишүүд хоорондоо маргалдаад, гишүүд хоорондоо "ацаг" тавиад асуудлыг хэлэлцэхээс хойш тавьж байгаа тохиолдол гарч байна. Иймд хуулийн төсөл дээр зөвшилцлийн арга замаар шийдвэрлэхийг хүсэж байна.

. Гишүүд маань үүнд анхаарал хандуулахгүй бол УИХ-ын үйл ажиллагаанд саатал учрах эрсдэлтэй байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Нэр устай нь хэлээч юунаас айгаад бдаг юм болоо албан тушаал огцрохоос уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.