СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дөрвөн хүүхэд, нэг том хүн галд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 хоногийн өмнө

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд "Гэр шатаж байна" гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 01:36 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход таван ханатай залгаа хоёр гэр шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт тус хаягт оршин суугч нэг том хүн, дөрвөн хүүхэд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст хүлээлгэн өгчээ. 

Гал гарсан болон иргэдийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоох чиглэлээр шалгалтын ажиллагааг явуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.