СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-04

🔴LIVE: Г.Амартүвшин: “Эрчист Монгол” компани эрчим хүчний 27 компанийн 66 хувийг эзэмших ажил эхлээгүй байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 хоногийн өмнө

Засгийн газрын хуралдаанаар “Эрчист монгол” компани болон Эрчим хүчний яамны эрх үүрэг яаж хуваагдах талаар ярилцжээ.

“Эрчист Монгол” компанийн захирал Г.Амартүвшин:

-Засгийн газрын хуралдаанд Эрчист Монгол болон Эрчим хүчний яамны эрх үүрэг, яаж хуваагдах вэ гэдгийг ярилцсан. . Хуулийн хүрээнд тухайн компанийн ТУЗ нь дүрэмдээ өөрчлөлт оруулах ёстой юм. Тэр өөрчлөлт орсны дараа хувьцаа эзэмшигчид үүнийг нь батална. Тэгснээр дүрэм хүчин төгөлдөр болж Эрчист Монголд хууль ёсны 66 хувийг эзэмшдэг болно. Энэ үйл ажиллагаа хийгдээгүй байна.

ТЭЦIII ДЦС-ын гүйцэтгэх захирлаас мэдээлэл авсан. Хамтарсан ажлын хэсэг гарган үр дагаврыг нь тодорхойлно. Хариуцлагын асуудал яригдаагүй.

Энэ салбарт үнэхээр шинэчлэл өөрчлөлт, реформ хийх зайлшгүй шаардлагатай байна.

Хувийн хэвшлийн цахилгаан станц 300 хүнтэй ажиллаж байхад төрийн өмчийнх 1600 хүнтэй ажиллаж байна. Гэх мэт асуудал их байна. Нэг өдрийн дотор шийдэж чадахгүй.

Эрчим хүчний 27 компанийн удирдлагатай уулзсан. Урьдчилсан байдлаар 2.5-3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж хэлсэн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Пүрэвдорж
1 хоногийн өмнө
116.206.83.106

Эрчим хүч бол яамх ч зогсдоггүй, маш нарийн хийгээд улс орныг бүхэлд хамарсан технологид суурилдаг. Үүнийг мэргэжлийн инженер жолооддог юм.

зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

СЭХЭЭТЭН БОЛОВСРОЛТОЙ ХҮН ӨӨР ЮМАА. АРАЙ УХАМСАРТАЙХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН ЭНХ-АМГАЛАН САЙД БАС МУНДАГ Ш ДЭЭ ИЙМ ХҮМҮҮС МОНГОЛД ХЭРЭГТЭЙ. УЛААН ЦАЙМ МУУ ЮМ ХИЙХГҮЙ.

зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

СЭХЭЭТЭН БОЛОВСРОЛТОЙ ХҮН ӨӨР ЮМАА. АРАЙ УХАМСАРТАЙХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН ЭНХ-АМГАЛАН САЙД БАС МУНДАГ Ш ДЭЭ ИЙМ ХҮМҮҮС МОНГОЛД ХЭРЭГТЭЙ. УЛААН ЦАЙМ МУУ ЮМ ХИЙХГҮЙ.

Зочин
14 цагийн өмнө
116.206.83.106

Эрчис Монгол гэх амьгүй, мэргэжилгүй компани нь маш нарийн мэргэжлийн, тэгээд улсын орны аюулгүй байдлын нэг хэсэг болох эрчим хүчний тасралгүй ажиллгаатай технологийн салбарыг удирдаж чадахгүй болохыг улам бүр батлав. Засгийн газар шийдвэрээ буцаавал зохилтой.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.