Нийтэлсэн:
![]()
П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө
Үндсэн хуульд заасны дагуу энэ Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болох юм. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 11.00 цагт эхэлжээ.
Засгийн газрын хуралдаанаар:
- Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл
- Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл
- Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
- “ТЭЦ-3” дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагаврын талаар зэрэг 28 асуудал хэлэлцэнэ.