СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-04

Цагдаа, дотоодын цэргийнхэн 355 мянган мод тарьжээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллага 2022 оноос эхлэн жил бүр уламжлал болгон нөлөөллийн ажлуудыг улсын хэмжээнд зохион байгуулж ирсэн.

Тухайлбал, “Тэрбум мод”, “Хүн бүр байгаль хамгаалагч”, “Байгалиа бүтээе”, “Алтан намар-Мод тарих цаг” зэрэг аяныг зохион байгуулсан билээ. Харин энэ жил аяныг “Хашаандаа мод тарья” гэсэн уриатайгаар тавдугаар сарын 16-наас эхлүүлсэн. Уг аян нь орчны бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилготой бөгөөд хашаандаа тарьсан мод байгальд ээлтэй орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулдаг гэдгийг иргэдэд ойлгуулахад оршиж буй юм.


Ташрамд дурдахад, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд цагдаа, дотоодын цэргийн байгууллага нэгдэн, 2030 он хүртэлх хугацаанд “Нэг сая” мод тарихаар төлөвлөн ажиллаж байгаа. Үүний хүрээнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 354 504 тарьц суулгаж, 177.2 га талбайг моджуулснаар төлөвлөгөөний хэрэгжилт 35.4 хувьтай буй гэнэ.

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагынхан энэ хавар 197 байршилд 14 нэр төрлийн 100 983 мод тарьж, 50.4 га талбайг ойжуулаад байгаа бөгөөд 2025 онд нийт 120 000-ыг суулган арчлахаар төлөвлөсний үлдсэнийг нь намар хийхээр болжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.