СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-04

“Ах дүү хоёр” ам сөрж зам салав уу?

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

Ойрын хэд хоногт ордон дотор улс төр асаж, гадаах талбайд залуус жагсаж өнжлөө. Тэдгээр нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулах зорилготой байв. Тэрээр тэгсгээд бодит байдалтай эвлэрчих шиг болно лээ. Гэхдээ, гүрийсээр байгаад УИХ руу асуудлаа оруулсан. Энэ нь эхэндээ хэнд ч ойлгомжгүй байсан юм. Учир шалтгаан нь, уржигдраас өчигдөрт шилжих шөнө дамнан хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар тайлагдах шиг болов.

Л.Оюун-Эрдэнэ чуулган дээр гишүүдийн асуултад хариулахдаа Ерөнхийлөгч хийгээд Ерөнхийлөгчийн институцын талаар хэд хэдэн удаа дурдсан юм.

Тэрээр “…Ерөнхийлөгч надад ах хүний хувиар зөвлөгөө өгсөн. Хоёр ч удаа уулзсан нь янз бүрийн хардалтууд дагуулсан байх”, “…Ерөнхийлөгч олонх нь олонх шиг, цөөнх нь цөөнх шиг байх шаардлага тавьж байна гэж хэлсэн”, “…Би Ерөнхийлөгчийн дэмжлэггүй болсон. Цаашид нэг тийш болгохгүй бол ийм асуудал тогтолцооноос шалтгаалж гарсаар байна.

Нэг бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох. Хоёр гүйцэтгэх засаглалтай юм шиг, дундуур нь хүмүүс шургадаг, хутгадаг. Гэтэл Засгийн газар бол эмзэг бүтэц. Бүх асуудалтай тулдаг учир огцорчихдог. Үнэндээ Засгийн газрыг УИХ ч, олон нийт ч огцруулж байгаагүй. .

Түүнийг ингэж ярьсных нь дараахан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганд орж ирсэн нь чухам л “цочир сонин” явдал болов.

Тэрээр орж ирээд “…Нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүний хувьд чуулганы хуралдаанд оролцож, зарим тодорхой бус зүйлүүд дээр өөрийн биеэр хариулт өгөх нь зүйтэй гэж үзээд өөрийн биеэр орж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш парламентад хүндэтгэлтэй хандаж ирсэн. Байгуулагдсан хамтарсан Засгийн газрыг бүх талаар нь дэмжсэн. Л.Оюун-Эрдэнэ сайдыг ч дэмжсэн. Би Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд Ерөнхий сайдын зовлонг мэднэ. Та бүхэн мэдэж байгаа. . Тиймээс хувь хүний асуудлаар энд асуудал ярихгүй. Зарчмын асуудал дээр хариулт өгье. Хүн засаглахгүй, хууль засаглана. Үүндээ одоо ч би үнэнч байна. Ямар хүн Ерөнхийлөгчийн засаглал руу шилжинэ гэж ярьсныг би ойлгохгүй байгаа. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч парламентын засаглалаа байнга дэмжнэ. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй. Тийм дабл стандарт байж болохгүй. Би дахиж Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй. Намайг хэн дахин сонгоно гэсэн юм. Яагаад өнөөдөр болж байгаа улс төрийн нөхцөл байдал Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал гэж тэс өөр юм яриад ард түмний толгойг эргүүлээд, төрийн эрх барих дэд байгууллагын тархи толгойг эргүүлээд байгаа юм бэ. . Тиймээс парламентад ёсоо бэхжүүлэхийн тулд ажиллана. …Би Ерөнхий сайд, УИХ-ын даргад нэг зүйл хэлж байгаа, “…Ард түмнээ сонсооч” гэж. Залуус талбай дээр гарч ирээд 20 хонож байна. Ард түмэн шударга ёс тогтоох, хариуцлагатай байх хатуу шаардлага тавьж байхад хараагүй, сонсоогүй шаардлагаас шал анги юм яриад байна. Өөрийн хашиж байгаа өчүүхэн албан тушаалд битгий шигд. Алдаа гаргасан бол хариуцлагаа үүрч чаддаг байх хэрэгтэй. Үнэнээ хэлдэг байх хэрэгтэй. Худлаа хэлж болохгүй. Ард түмний эв нэгдмэл байдалд гай болж болохгүй. Үүнийг Төрийн тэргүүний хувьд зөвлөж байна. Эцэст нь, би ард түмнийхээ талд байгаа шүү гэдгээ хэлье. Талбай дээр эрх чөлөөгөө эдэлж байгаа, шударга ёсыг хүсэж байгаа хүсэмжийг би хангана. .

Үүний дараа гишүүд үг хэлж дууссаны ард Л.Оюун-Эрдэнэ “…. Үүнийг Ерөнхий сайд бүр л мэддэг. Нээлттэй ярьж чаддаггүй, ийм сэдэв. Ерөнхийлөгч ч өнөөдөр байр сууриа илэрхийлсэн нь чухал үр дүнтэй түүхэн протокол болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн намууд өрсөлдөнө. ҮАБЗ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудын чиг үүрэг, шүүх, прокурор гээд олон сэдвийг мэтгэлцээний сэдэв болгох нь зүйтэй. Тэгэх цаг нь ирсэн. Парламентын засаглалыг төгөлдөржүүлэх тал дээр өөр өөрийн байр суурийг илэрхийлсэнд талархалтай байна. Цаашлаад орлогоо нотлох, хууль бус хөрөнгө, авлигатай холбоотой асуудал хамтдаа манлайлж ажиллая. Ийм асуудалд нэр холбогдсондоо би уучлал хүсье. Хуулийн байгууллагаар шалгагдаж, нотлогдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Дээр нь Үндэсний баялгийн сангийн эргэн тойронд олон асуудал өрнөж байгаа. Энэ ч цаашдаа мэтгэлцээний үндсэн сэдэв байна. Цаг хугацаа өөрөө үнэн, худлыг дэнсэлдэг. Цаг хугацаа нотлоод өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм ч учраас би өнөөдөр энэ асуудлыг нээлттэй ярилцъя гэж үзсэн юм. Цаашдаа ч олон асуудлыг шалтгаан холбоо, хөшигний ард өрнөж байгаа зүйл ил тод байгаасай гэж хүссэн. Үзэл бодлын талцалтай холбоотой асуудал үүсгэсэн бол хүлцэл өчье. Түүнээс илүү, нээлттэй ярилцах нь үнэт зүйл болж парламентын түүхэнд үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд өөрийнхөө л үзэл санааг илэрхийллээ. Үзэл санаа үхэшгүй мөнх зүйл. Санал хураалт та бүгдийн онцгой бүрэн эрхийн асуудал. Миний хувьд албан тушаалд үлдэх, ямар нэг аргаар асуудлыг өөрөөр тайлбарлах зорилго өвөрлөөгүйг хариуцлагатай хэлье. Олон талаас дүгнэн хэлэлцэх нь дараа дараагийн цаг хугацаанд хэрэгтэй болов уу гэж үзсэн. Энэ миний идеологи. Санал бол та бүгдийнх” гэсэн. Улмаар санал хураалтын дүн “…Түүнд итгэл үзүүлэхгүй” гэж гарсны дараа “……”Миний бие болон хамтарсан Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Цар тахал, дайн, тариф зэрэг олон ээдрээтэй цаг үед ард түмэндээ үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа. …Өнөөдөр ордонд хүчин мөхөстөж байгаа ч олон нийтийн үзэл санаа өөр байгааг би мэднэ. Аалзны тор мэт ашиг сонирхол ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч үгүй. Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан Монгол Улс үүрд оршиг” гэв. Ийм л зүйлүүд болж өнгөрөв.

Ер нь бол, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрын талаар олныг нурших шаардлагагүй биз. Тэд хэр хугацааны ямар холбоо сүлбээтэйг бүгд мэднэ. Тэд дарга цэрэг, журмын нөхөд, ах дүүсийн харилцаатай. Төр хийгээд намд ажиллахдаа нэг нь нөгөөгөө дагаж өссөн түүхтэй.

Ердөө гуравхан сарын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө, сэтгүүлчийн “…Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоорондоо зөрчилтэй байна л гэдэг. Энэ зайлшгүй тулгардаг төрийн зүй тогтол юм уу, эсвэл та нарыг хагаралдуулах гэж ийм яриа гараад байдаг уу” гэхэд “…За даа, хов нь бодит байдлаас хамаагүй илүү байдаг юм билээ. Улс төрд бол муужгайнууд гэдэг. Хов зөөгчдийг хэлдэг юм. . Мэдээж хуулиар хүлээсэн чиг үүрэг тусдаа байх нь ардчилсан улсын эрх мэдлийн салангид байдал. Үүнд хүндэтгэлтэй хандах л асуудал. Бидний хэн хэн нь албан тушаал бол цаг хугацаатай харин анд нөхөрлөл амьдралын туршид үргэлжлэх мөн чанартайг мэднэ. Хожмын өдөр нэг нь нөгөөгөө орчлонгийн их хүрдэнд гаргаж өгдөг хүмүүний заяаг бүгд л туулна. Ер нь бид гурвын хэн нь ч нэгнийхээ дурсамжийн номд нөгөөгийнхөө тухай бичих улсууд шүү дээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тухай бичих хүн яах аргагүй би. Түүний талаар олон зүйлийг ярина. Бичих ч зүйл их бий. Гэхдээ мэдээж цаг нь болохоор” гэж байсан юм.

Гэвч, уржигдар шөнийн УИХ-ын чуулган дээр байдал өөр болсон нь анзаарагдав. Өөрөөр хэлбэл, . Тус намын Бага хурал маргааш болж, Ерөнхий сайдыг тодруулах товтой байна. 

Гэхдээ, энэ бүхний ард бас нэг том асуудал бий. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр бол олон жилийн “ах дүүс”-ийн харилцаатай улстөрчид юм.

Нэг үгээр хэлбэл, “…Улс төрд мөнхийн дайсан, эсвэл мөнхийн найз гэж байхгүй. Харин мөнхийн эрх ашиг л гэж байдаг” хэмээсэн У.Черчиллийн үгэнд ч хамаарахааргүй харилцаа энэ хоёр эрхмийн дунд байсан. ?

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 104 (7601)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Засаглалын хямрал Үндсэн хуулийн Хямрал 35 жилийн турш л ийм байсан Еөк гэдэг хүн ард түмнээсээ сонгогддог учир том эрхтэй Ерөнхий сайд бас том эрхтэй Тэгээд л зөрчилддөг Гэм биш зан Гэнэт биш хууч гэдэг шиг Энэ бүгдийг харсаар байгаа Үүнийг олж харсан Нь ад үзэгддэг Тэгэхээр энэ бүхэн Үндсэн хуульд учир байгаа юмаа Үндсэн хууль ярихаар л юугаа мэдэхгүй мунхаг ард түмэн айгаад орилоод эхэлдэг Хуучин Үндсэн хууль хийсэн нөхдүүд энэ буруу хуулиа бид зөв юм хийсэн Үндсэн хуулиар бүү оролд гэж орилдог Оюун Эрдэнийн хэлдэг үнэн шдэ Ерөнхийлөгчийг аард түмнээс сонгох буруу Парламентаас сонгох гэдэг Тэгэхээр үүнийг хийж чадахгүй бол энэ хямрал цаашид үргэлжилнэ Үүнийг манай энэ 2 том нам Бусад жижиг нам Еернь нэг бүгдээрээ нийлж байгаад өөрчилмөөр юм Үндсэн хуулиа ч нэг бүлгийг уншаагүы бараг үндсэн хууль гэдгээ мэдэхгүй 7 буудлын Долгор эмээ Дорж өвгөн нараас битгий асуулда Ард түмэн гэдэг чинь бас нэг талаар өрөөсгөл Ялангуяа Хууль мэддэг хуульчид Эрдэмтэд эргэд минь Энэ үндсэн хуулиа эргэж хараачээ 35 жил хямарлаа Одоо нэг солих болсон баймаар юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.