СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-03

Баянгол дүүргийн 41 цэцэрлэгт STEAM буюу хиймэл оюунд суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн гардуулж өгөв

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Баянгол дүүргийн 41 цэцэрлэгт STEAM буюу хиймэл оюунд суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн авсныг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар нар цэцэрлэгийн эрхлэгч нарт гардуулж өгчээ.

Ингэснээр цэцэрлэгийн хүүхдүүд бүтээлч санаачилгатай байх, идэвхтэй суралцах, хамтдаа тоглох, бодох, багаар ажиллах, орчноо таних, өөрийгөө илэрхийлэх чадваруудыг цогцоор хөгжүүлэх боломж бүрдэж байна.

Түүнчлэн энэ хичээлийн жилд БГД-ийн хэмжээнд боловсролын салбарын хөрөнгө оруулалтад анхаарч ажиллаж байгаа бөгөөд 2025 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 12 цэцэрлэг, есөн сургуулийн дээвэр, цахилгааны засварын ажил, 14 цэцэрлэг, зургаан сургуулийг камержуулж, дагалдах тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хийнэ.  

Мөн онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 20 цэцэрлэгт угаалгын машин, уурын индүү болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлснээс гадна, гурван сургууль, зургаан цэцэрлэгийн дээвэр засварын ажил, дөрвөн сургууль, 14 цэцэрлэгийн цахилгааны засварын ажил, нэг сургууль, дөрвөн цэцрлэгийн  сантехникийн их засварын ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Түүнчлэн сургуулийн хүртээмжийн нэмэгдүүлэх хүрээнд тус дүүргийн 24-р хороо буюу “Алтай хотхон”, “Голден парк” хотхонд тус тус 960 суудалтай сургуулийн барилгыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.