СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дуусжээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын депогийн их засварын ажил бүрэн дуусаж, ашиглалтад оржээ.

Тус автобааз нь нийт 9144 метр квадрат талбай бүхий таван блокоос бүрдэх бөгөөд их засварын хүрээнд таван блокийн дээвэр, хоёр гаражийн авто засвар болон угаалгын хэсгийн шалыг шинэчлэн засварлалаа. Их засварын ажлыг хийснээр нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн, тасралтгүй явуулах боломж бүрдэж, ажилчдын ажиллах орчин нөхцөл сайжирсан юм. Засварын ажлыг “Аглут” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.