СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-06-03

🔴LIVE: Улсын аварга Ч.Санжаадамба: Бөхөөс холдоод тав, зургаан жил болчихлоо. Дахиж барилдахгүй байх аа

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 хоногийн өмнө

"Улсын наадмын дээд даваан дээр гарахын тулд бөхчүүд арван жил тууштай хөдөлмөрлөдөг. Нэг хүний хэдэн арван жилийн хөдөлмөр шүү дээ. Гэтэл үүнийг нь нэг гялгар уут дэвсээд үгүй хийж байгаа нь хайран санагдаж байна" гэж Улсын аварга Ч.Санжаадамба хэллээ. 

Улсын аварга Ч.Санжаадамба:

-Ж.Мөнхбат аваргын маань хөшөөний нээлт үнэхээр сайхан боллоо.

Бөхөөс холдоод тав, зургаан жил болчихлоо. Дахиж барилдахгүй байх аа. Монгол бөхийнхөө дэг жаягийг дагасан, хөдөлмөрлөсөн, эрэмбэ дараа, ёс жудгаа дээдэлсэн залуусын маань нэг нь түрүүлэх байх гэж бодож байна.

Төв цэнгэлдэхийн зүлгийг солиход нь анхнаасаа эсэргүүцэж байсан. Тус хиймэл зүлэг нь хөл бөмбөгийн зориулалттай. Халуун наранд ам хатаад маш хэцүү байдаг. Өнгөрсөн жил өчнөөн сайхан залуус маань бэртэл гэмтэл авсан. Ер нь Улсын наадмын дээд даваан дээр гарахын тулд арван жил тууштай хөдөлмөрлөдөг.  Үндэсний бөхийн холбоо, бөхчүүд маань энэ асуудалдаа анхаарлаа хандуулаарай гэж хүсмээр байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ККК
1 хоногийн өмнө
116.206.83.106

Сүмогийн бөхчүүд хөл нүцгэнээр 80см өндөртэй, давстай шавар дээр барилдаж болдог, та нар гуталтайгаа хиймэл зүлгэн дээр барилдаж болдоггүйн учир юусан? Сүмочид үхлийн гэмтэл ч авдаг мөртлөө гоншигонодоггүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.