СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-06-03

🔴LIVE: Хакухо М.Даваажаргал: Хорин таван жил ажилласан ажлаа өгсөн

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 хоногийн өмнө

Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Жигжидийн Мөнхбатыг мөнхлөх хөшөөний нээлт өнөөдөр боллоо. Түүний хүү Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал нээлтийн ёслолд оролцлоо.

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М.Даваажаргал:

-Өнөөдөр үнэхээр сайхан байна. Монгол дархчууд маань гаргаа гаргаж аавын минь хөшөөг бүтээлээ. Өнөөдөр анх удаа тус хөшөөг харж байна. Баярын нулимс гарч байна. Эрийн гурван наадам үгүй бол төр гэж байхгүй гэж аав минь хэлдэг байсан. Энэ соёл бол бидний дархлаа. Аав минь олимп, дэлхийн анхны медалтан гэдгээр нь үнэхээр бахархдаг.

Хорин таван жил ажилласан ажлаа өгсөн. Цаашдаа хоёр улсын хооронд гүүр болж ажиллана. Сумо бөхийг дэлхийд гаргахын төлөө ажиллана. Сумог олимпод оруулахыг төлөө хийж бүтээх ажил их байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.