Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Туркменистаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх механизмыг бий болгохоор тохирсон.
Тус хэлэлцээрийг бататгаж Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 2025 оны зургаадугаар сарын 1-2-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улсын Засгийн газар болон Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулсныг албан ёсоор зарласан юм. Энэ үеэр Монгол-Туркменистаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр ахлан ажиллахаар тогтжээ.
Монгол Улсын Засгийн газар болон Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комисс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, гадаад харилцаа, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэн ажиллана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.