СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“ДЦС-3”-т гарсан галын улмаас ашиглалтын инженер нь угаартаж, нас баржээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 хоногийн өмнө

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн барилгад өчигдөр буюу зургаадугаар сарын 2-ны 00.25 цагийн үед гал гарлаа. Тус станцын өндөр даралтын цехийн есдүгээр турбины генератор, барилгын зүүн урд хана, дээвэр нь галд өртсөн аж.

Гал гарсан тухай дуудлага, мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 14, 30, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 10, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 18, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 26, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтрхаа, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгчид, ОБЕГ, НОБГ, Аврах анги, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн алба хаагчид ажиллаж 01.55 цагийн үед тархалтыг зогсоож, 03.20 цагийн үед бүрэн унтраажээ. Улсын онцгой объект болох “ДЦС-3”-т гал гарсан шалтгаан нөхцөл, хүний амь үрэгдсэн шалтгаан нөхцөлийг тогтоохоор Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын ажилтнууд, Эрчим хүчний яамны шинжээчид, онцгой байдлын байгууллагын галын шинжээч зэрэг мэргэжлийн хүмүүс ажилласан байна. Тус цахилгаан станцын удирдлага гал гарсан шалтгаан болон хүний амь үрэгдсэн талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж байв. Харин галын голомтод ажилласан шинжээчид “Одоогоор шалтгаан нөхцөлийг тодорхойлоогүй” гэдгээ тайлбарласан. Харин “ДЦС-3”-ын ажилтнууд “Есдүгээр турбиныг ажиллуулах үед оч хаяж, хана, дээвэрт гал гарсан бололтой. Галын улмаас нэг хүн нас барж, өөр нэг ажилчин эмнэлэгт хүргүүлсэн” гэсэн мэдээлэл бидэнд өгөв.

Тодруулбал, “ДЦС-3” ТӨХК-ийн ашиглалтын инженер 47 настай Д.Х гэх хүн амиа алджээ. Харин ээлжийн дарга 39 настай Т.Б угаарын хордлогын улмаас Цэргийн төв эмнэлэгт хүргүүлэн эмчлүүлж буй аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.