СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-03

П.Наранбаяр: ХҮН намыг "тар" гэсэн. Нэг хүнээс болж нам тарна ч гэж юу байхав

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 хоногийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ХҮН намыг "Тарах хэрэгтэй" хэмээн мэдэгдэж, хамгаалалт хүсч байгаагаа хэвлэлийнхэнд хэлсэн

Үүний дараа УИХ-ын гишүүн, Боловсролын сайд, ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяр тайлбар хийлээ.

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд, ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяр: 

-Бие биенийгээ хянаад байх юм байдаггүй. Найман гишүүнтэй зөвлөл дээрээ асуудлаа урьдчилж ярьж, байр сууриа нэгтгэдэг. Бухимдсан тал байсан байх. ХҮН тарах ёстой гэх байр суурийг илэрхийлсэн гэсэн үү, маш харамсалтай мэдээлэл байна. Би ширээ цохисон зүйл байхгүй. 

Б.Мөнхсоёл гишүүн "Сургууль цэцэрлэгт хөрөнгө оруулахгүй" гэж хэлэхэд нь би байр сууриа илэрхийлсэн. Бүхий л цөөнхийн төлөөлөл дэмжээд ярьж байхад манай намын гишүүн цөөнхийг төлөөлж хэлж байгаа үгэндээ "итгэхгүй байна, боломжтой юм уу, ийшээ хөрөнгө оруулснаас өөр чухал төсөл рүү хөрөнгө оруулах ёстой" гэсэн. Би тэгж болохгүй ээ л гэсэн. Зөвлөл, бүлгүүд дотроо байр сууриа ярилцаад санал хураалт дээр нэгтгэдэг асуудал улс төрд байдаг л асуудал. Нам "тар" гэж байна. Нэг хүнээс болж нам тарна ч гэж юу байхав. Дарамт үүсгэсэн зүйл байхгүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

одоо ч өнгөрлөөдөө. галт тэрэг аль хэдийн уулны цаагуур орж зөвхөн дохио дуунь алсад цуурайтаж шинэ засаг айсуй. хүн нам тарах тарахгүй нь танай дарга та хоёрын зовлон биз

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.