СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-03

Б.Мөнхсоёл: ХҮН намын удирдлагууд намайг дарамталж байгаа тул би хамгаалалт хүсч байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 хоногийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

-Би хамгаалалт хүсч байна. Намайг дандаа заналхийлнэ. Нэрийг нь хэлэхээ больё. "Гэр бүл рүү чинь орно, хүүхдүүд рүү чинь орно" л гэх юм. Би ч яахав олон улсын байгууллагад ажиллаж байсан хэл устай хүн. Хүний эрхийн байгууллагад хандаж болно. Нэг удаа Б.Найдалаа гишүүн "Кноп хамтарч дарсангүй" гээд ширээ балбаж босч ирж байна. За яахав гээд хүслийнхээ эсрэг кноп дарах гэтэл тэр нь ажиллаагүй, хичээгээд 7-8 удаа дарсан. Үнэнээ хэлсэн. Энэ олон гишүүн өөдөөс харж байна, ичиж амьдаръя. Ёс зүйн хорооны дарга Б.Баярбаатар харж байсан.

Бид эмэгтэй хүн, хүлээцтэй, хүнлэг энэрэнгүй хүмүүс. Хэдий болтол ингэж явах юм. Дотоод ардчилал байх ёстой. ХҮН тарах хэрэгтэй. Маш хэцүү байна, өөрөөрөө байх боломж бололцоо өгөхгүй байна. Үг бүрийг маань П.Наранбаяр сайд зааж зааварлаж байна. Боловсролын яам ХҮН намынх биш. Миний эсрэг үг хэллээ гэх юм. Ямар тэр хүний яам юм уу? Үг сонсож чадахгүй байж яаж сайд хийх юм. Нэг жил ч бололгүй хүнээ байж байна. Манай Монголд үнэн байх дутагдаж байна. Зоригтой байх хэрэгтэй юм байна. 

Тэвчээд олон сар явлаа, одоо больё. Эдийн засагчид, бусад хүмүүсийн дэмжлэгийг авмаар байна. Сая чуулган дээр хэлсэн үгийг хянаж шүүмжилж байна. Буруу үг хэллээ л гэх юм, тэгвэл би иргэдийг төлөөлөхөө больё. Монголчууд аа! Бид өөрсдийгөө хуураад байна. Хайран цаг хугацаа гэв.

Үүний дараа Боловсролын сайд, ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяр тайлбар хийлээ. Тэрбээр, Б.Мөнхсоёл гишүүнд бухимдсан асуудал байсан байх. ХҮН тарах ёстой гэх байр суурийг илэрхийлсэн гэсэн үү, маш харамсалтай мэдээлэл байна. Нэг хүнээс болж нам тарна ч гэж юу байхав. Дарамт үүсгэсэн зүйл байхгүй хэмээв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
1 хоногийн өмнө
116.206.83.106

Naidalaa gishuun es zuigui hun umaa. Deer bas 1gishuunee zodloo l gesen . Ter jagsaaltaar oroogui bol terniig hen ch songohgui bsn.

Zochin
1 хоногийн өмнө
116.206.83.106

Naranbayr saidaa hiij chadahgui bgaa shuu Enh-Amgalan said sain ajillasan. Bolioroi Naranbayraa .

зочин
23 цагийн өмнө
116.206.83.106

гайгүй амьтад их хуралд жагсаалтаар орсон байх.. гэж найдсан.. хуучинаасаа долоон дор болж байгаа юм шив.... ийм новшнууд л хуцахаар монгол төр гэж ямар ч чадваргүй болдог.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.