СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-03

🔴 Л.Оюун-Эрдэнэ: Хагас Ерөнхийлөгч, хагас парламентын засаглалаа илүү тодорхой болгох болсон байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 хоногийн өмнө

“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуралдаанд оролцсон гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авч дууслаа.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Цаг зав гаргаж, үзэл бодлоо илэрхийлсэн эрхэм парламентийн гишүүд та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье.

Олон талт парламентын мэтгэлцээн өрнөж байгаад баяртай байна. Сонгодог парламентыг хэрхэн төгөлдөржүүлэх вэ гэдгийг тойрч ярилаа. Би энэ үзэл бодолдоо улам үнэнч байна. . Гүйцэтгэх засаглал тодорхой, тогтвортой, хөгжлийн хөтөлбөрүүд илүү ойлгомжтой болно. Гадаад харилцаа болон дотоодын хөгжилд ч гол зангилаа болно. Үүнийг Ерөнхий сайд бүхэн л мэддэг ч суугаад ярихдаа нээлттэй ярьж чаддаггүй сэдэв юм. Сая олон талаас нь ярилцаж, Ерөнхийлөгч ч өөрийн байр сууриа илэрхийлсэн тул түүхэнд протокол болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бүх намын төлөөлөл өрсөлдөх байх. Энэ асуудал дээр Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын дунд байгаа хяналт тэнцэл, ҮАБЗ, Засгийн газар, шүүх прокурор гээд олон асуудлыг улс төрийн намууд нээлттэй ярилцах цаг болжээ.

Цаашлаад орлогоо нотлох, хууль бус хөрөнгө, авлигалтай холбоотой асуудал дээр хамтдаа манлайлж ажиллая. Үндэсний баялгийн сангийн эргэн тойронд олон асуудал өрнөж байна. Цаашдаа мэтгэлцээний үндсэн сэдэв байх болно. Цаг хугацаа үнэн, худлыг дэнсэлдэг. Хөшигний ард өрнөж байгаа асуудлууд ил болоосой гэж хүссэн. Олон нийтийн өмнө нээлттэй ярилцах нь илүү үнэт зүйл болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Өөрийн үзэл санааг илэрхийллээ. Үзэл санаа бол үхэшгүй мөнх зүйл. Санал хураалт бол парламентын гишүүн та бүхний онцгой бүрэн эрх. Миний хувьд асуудлыг өөрөөр тайлбарлах, албан тушаалтайгаа зууралдах хүсэл байгаагүй гэдгийг онцлон хэлье. Баярлалаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.