СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-03

🔴 С.Амарсайхан: Ардчилсан намынхан хуралдаа суугаад саналаа өгөөд, зарчмаа баримтлах ёстой

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан үг хэлэв. 

Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан: 

-Монгол Улсын тусгаар тогтнолын тулах цэг, түших багана болсон парламентын үйл ажиллагаатай холбоотой тэр дундаа зарчим, төрийн бодлого, засаглал, бидний сонгодог парламентын үйл ажиллагаа хэрхэн үргэлжлэхтэй холбоотой асуудал яригдаж байна. Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд энэ итгэл хүлээлгэх эсэх тухай асуудлыг оруулж ирсэн. Хүмүүс бодлогын бус хэлэлцэх шаардлагагүй асуудал гэж байна. Энэ бол бодлогын асуудал гэж харж байна.

Өнгөрсөн жилүүдэд алдаа оноо, шүүмжлэл дагуулсан үйл явдал олон байсныг үгүйсгэхгүй. Засаж сайжруулах зүйл олон бий. Гэхдээ цар тахлын үеэс эхлээд эдийн засаг, эрүүл мэндийн хямралтай үед Засгийн газар үйл ажиллагаа явуулсан. Шийдэж ирсэн олон асуудал бий, цаашид ч шийдэх асуудал байгаа. Ардчилсан нам, ХҮН нам бол хувь хүний улс төр, нэр төрөөс өмнө нийтлэг эрх ашиг, нэгдмэл Гэхдээ . Ардчилсан намын гишүүд оролцоогоо хангаад, явах хэрэгтэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.