“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуралдаанд 126 гишүүн ирэхээс 102 нь ирж, ирц 81 хувьтай байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Сая Ерөнхийлөгч орж ирж үг хэллээ. Миний таван жил хэлсэн үгийг л та бүхэнд хэллээ. Үнэн биз дээ. Эцсийн эцэст би ч хэллээ, ерөнхийлөгч ч хэллээ.
Ард түмэн гадаа 20 хоног жагслаа. Намайг орлогоо нотол гэсэн бол би 2 цагийн дотор л нотолно. Ингэж л хууль дээдлэх ёстой. Би танд хэлж байсан. Та их вакуумжсан байна. Унах үед хэцүүднэ шүү гэж хэлсэн үгийг маань авсан бол өнөөдөр ийм байхгүй байж. Алсын хараа дутлаа даа. Аравхан сарыг харж чадахгүй байгаа юм чинь 20,50 жилийг харна ч гэж юу байхав.
Ардчилсан намын сайд нар өргөдлөө өгчихсөн тул албадан хөдөлмөр хийлгэж болохгүй. Ерөнхий сайд хэнтэйгээ ажиллах нь бүрэн эрх л дээ. Нөхцөл байдал хүнд байна, залуус 20 хоног жагслаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэнэг чинь согтуу байна.