СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-03

М.Нарантуяа-Нара: Архи сэнгэнүүлсэн гишүүд яваад байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 хоногийн өмнө

“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуралдаанд 126 гишүүн ирэхээс 102 нь ирж, ирц 81 хувьтай байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:

-Би яг үнэнийг хэлэхэд гадаа байсан бол 126 хулгайч гээд явж байх байсан. Дотор нь ороод нөхцөл байдлыг дүгнэж цэгнээд үзэхээр бас өөр байна. Дубайн баячууд шиг биш юм аа гэхэд хангалттай сайхан амьдрах боломж байсан байна. Өнөөдрийн энэ их бухимдал хэзээнээс эхлэв гэхээр хэцүү л дээ. Одоо яая гэхэв, оройтсон байна.

Сүүлийн хүнээр туг тахиад, хэн дараагийн хоолондоо орох тухай ярьж байх шиг байна. Миний хувьд эд нарын аль ч талд орохгүйгээр явж байна. Болохгүй бол буучихсан ч болж байна. Тийм айдас надад байхгүй тул өөрийнхөө итгэл үзэмшилээр л цааш явна.

Монгол Улсыг гадаад хүчин зүйлээс шууд удирдаж байна шүү, тэрийг сайн ойлгоосой. Сошиал багийг маш их ажиллуулж байна. 

Төрийн тэргүүний хэлсэн үгнээс хэд хэдэн зүйл анзаарлаа. 50 сая воноор ерөнхийлөгчийн суудлыг зарах гэж оролдоогүй, 5 нам дамжаагүй гэх юм. Хэн юм бол гээд гишүүдээс асууж сураглаж үзлээ. Бодвол ерөнхийлөгчийн суудалд сууж байсан хүн л ийм юм хийсэн юм болов уу даа. 

Салхи хажуугаар гарахдаа шивнээд байна шүү дээ. Зарим гишүүн "Таны уулзаагүй хэсэг хэлж байна" гэсэн. Надтай хэн ч уулзаагүй, юу ч амлаагүй. Магадгүй цаанаа өөр ямар нэг яриа, албан тушаал яригдаж байгаа байх. 

Та нар анзаараагүй юу, гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 цагийн өмнө
116.206.83.106

ганц ч гэсэн худлаа ярьдаггүй үнэнээ ярьдаг гишүүн байгаа нь яамай даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.