СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-03

🔴ЧУУЛГАН: О.Алтангэрэл: Ямар нэг компани Монголын төрөөс том байх ёсгүй

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан нэг цагийн хугацаанд завсарлаад дахин хуралдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.  

УИХ-ын гишүүд тус тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлж байна. Үүний дараа санал хураалт явагдах юм. 

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:

-Одоогоос 11 сарын өмнө бид тангараг өргөж, анхны чуулганы үеэр Ерөнхий сайдад хандаж асуулга тавьж байсан. Хөрөнгө орлогоо нотолж чадахгүй байгаа хүмүүсийг яах юм, хууль бус хөрөнгийн асуудлыг хэрэгжүүлэх эсэхийг асууж байсан.

Ингээд 7-р сарын 10-ны өдөр хамтарсан Засгийн газар байгуулагдаж, сонгуулийн үеэр амласан амлалтаа ажил хэрэг болгох боломж олдсон. Манай намын гишүүд эсэргүүцэж байсан. Ерөнхий сайд улс төрийн манлайлал үзүүлж, энэ хуулийн төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Дараа нь энэ оны хоёрдугаар сард Ухаа худгийн асуудал хөндөгдсөн. Ерөнхий сайдын захирамжаар гаргасан ажлын хэсгийг би ахалсан. Дүгнэлтээ гаргасан. Ажлын хэсэг байгуулагдсан. Цаашдаа  

Өнөөдрийг хүртэл Эрүүгийн хуулийн 22.10 гэдэг зүйлчлэлээр арав гаруй хүн шийтгэгдсэн. Цаашдаа урт хугацаанд үргэлжлэх ёстой үзэл санаа юм. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.