“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуралдаанд 126 гишүүн ирэхээс 102 нь ирж, ирц 81 хувьтай байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Сүүлийн өдрүүдэд болж буй үйл явдлыг анхааралтай ажиглалаа. Тусгаар улс зовлонгоо үүрч, жаргалыг ч эдэлнэ. Парламент ёсны шалгуур өнөөдөр болж байна. Ерөнхий сайд 30-аад гишүүний асуултад хариуллаа. Нэг зүйл асар их ноцтой үйл явдал дагуулж байна. Цаашлаад ямар үр дүнд хүргэх нь тодорхойгүй. Ерөнхий сайдын хэлсэн үгэнд "Засгийн газрын тогтворгүй байдал багадаа гурван сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд Монголын хөгжлийг хойш татна" гэлээ. Хэд хэдэн УИХ-ын гишүүдийн үгнээс дарангуйллын тогтолцоо руу гулсан орох тухай гарлаа.
Ерөнхийлөгч дахин сонгогдохын тулд Үндсэн хуулийг өөрчлөхөөр Цэцэд халдах гээд байна гэдэг асуудал яригдаж байна. Энэ үнэн бол үүнийг нотлох ёстой. Үгүй бол гүтгэлгийг няцаах ёстой. Парламент бүрэн эрхийнхээ хүрээнд тайлбар хийхийг шаардах ёстой. Улсын Ерөнхийлөгчөөс биеэр, амаар тайлбар хийхийг УИХ шаардах ёстой. Үнэхээр ийм засаглалыг солих хэмжээний санаархал байгаа юм уу гэдгийг асуух ёстой. Ийм дүгнэлт хариулт өгөхгүйгээр шийдвэр гаргахдаа парламентийг ашиглаж болохгүй.
Ерөнхий сайдыг 20 гаруй жил мэднэ. 80-аад он дотроо цойлсон, шинэчлэл эрмэлзлэлийг авчрах хүн. Гэхдээ орлогоо нотлох ёстой. Гэхдээ гэр бүлийг нь улс төрд хэтэрхий бүдүүлгээр ашиглаж болохгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ямар аймаар юм бэ парламентийн засаглалтай байх ёстоы шүү оюун эодэнэ сайн ажилласан шүү
Явахгүй хад мөргөөд 35 жил болж байгаа засаглалыг сольсон ч яадаг юм Захиргаалалтын Соц нийгэмд ч үүнээс муухай байсангүй Төрнь хулгайч болдог энэ төрийг солиоч
Хулгай худал авилгал нүүрэлсэн гаж тогтолцоо Төрнь цаашаа явах арга ч алга Еернь Социалист нийгмийн дарга нар 1990 онд Капиталист нийгмийн үндсэн хууль хийсэн Гэтэл тэд өөрсдөа Капиталист нийгэмд 1 өдөр ч амьдарч үзээгүй хүмүүс шүү дэ Одо 1990 оны үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй Бүр угааснь засахгүй бол юугч өөрчилж чадахгүй