СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-03

🔴 Л.Мөнхбаясгалан: Монголчуудыг тамын тогоонд байлгах гэсэн лобби бүлэглэл ялж байх шиг байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 хоногийн өмнө

“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуралдаанд 126 гишүүн ирэхээс 102 нь ирж, ирц 81 хувьтай байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Тамын тогоонд байлгах гэсэн, улс төрчдийн чөтгөрийн тойргоос гаргахгүй гэсэн үзэл бодол, лобби бүлэглэл ялж байх шиг байна.

Худалтай үнэнээр тэмцэж ялдаггүй гэсэн, үнэн үг байна. Бүр том худал ялдаг юм байна. Монголчууд баялагтаа эзэн байх гэж, эв нэгдэлтэй байх гэж зүтгэсний чинь өсийг авч байх шиг байна. Санал өгөх ч эрхгүй сууна. Монголд шударга ёс биш мөнгө засагладаг юм байна. Тэр мөнгө нь хэдэн хүнд байдаг юм байна. Төрөхдөө долларын саятан, тэрбумтан болсон хүмүүсийн эрх ашиг монголын төрийн дээр гарч суусныг яг дотор нь мэдэрч байгаадаа харамсаж байна. Монгол төрийн эв найрамдлыг устгадаг эзэрхийллээс гарахгүй юм байна. 

Тэгэхээр яах вэ? Эсвэл хууль засагладаг монгол төрийн төлөө явах уу? Монголын газрын баялгаар эрх ашгийг худалдаж авдаг юм байна. Дараагийн сайдууд эрх ямбаа хуваарилсан шигээ инээж алдаж сууна. Монголын ард түмэн зөн совинтой гэдэгт би итгэдэг. Дараагийн тэмцлийн дөлийг асаачихлаа. Нэг юм унтрахад дараагийн гал асдаг. Тэр гал хурдан асах болтугай гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.