УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд "Ерөнхий сайд долоо хоногийн өмнө өргөдлөө өгчихье гэхэд нь би хориглосон" гэв.
УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд:
-ХҮН намын хувьд Засгийн газарт уриулж орсон. Гишүүдийн маань олонхи сөрөг хүчний байр суурьтай байя гэсэн ч олонхийн саналаа дагаж засагт орсон. Урт хугацаанд иргэдийн итгэлийг авсан, алга ташуулсан нам байх уу, эсвэл шүүмжлүүлсэн ч гэсэн ачаа үүрдэг нам байх уу гээд л шийдвэрээ гаргасан.
Одоо бид маш том буруу замын араас алхах гэж байна. Африк, Латин Америкийн араас алхаж нэг хүний засаглалд орох гээд байна. Институци хоорондын асуудал үүссэнийг Ерөнхий сайд өөрөө хэлэх байлгүй дээ.
Үеийн үед Монгол Улс хоёр том хөршийн дунд байгаа. Тэр хоёр маань ерөнхийлөгчийн засаглалтай орон. Өнөөдөр бас Туркменистаны ерөнхийлөгч айлчилж байна, та нар бодоорой.
Миний харж байгаагаар бол дараагийн засгийн газар маш богино хугацаатай ажиллана. 6,6 сараар огцроод байвал иргэдийн итгэл унана. Ерөөсөө бүтэхгүй юм байна, ерөнхийлөгчийн засаглал руу оръё гэдэг зүйл рүү л орно. Ингэж л хийдэг юм.
Огцруулах амархан, эвлүүлэхэд хэцүү. Би бодит үнэнийг хэлье. Ерөнхий сайд долоо хоногийн өмнө өргөдлөө өгчихье гэж байсан. Би хориглосон, орлогоо нотолчихоод тэр асуудлаа ярь л гэсэн. Хамтарна гэж хамтарснаас таны энэ асуудлаас болж засаг хөдөлж байгаа нь буруу гэсэн. Орлогоо нотлох процесс нь хуулийн дагуу бол 30-60 хоног болдог юм байна. Гадаа ч жагсаал болж, хэвлэлийнхэн ч шаагилдаж байна, ажлаа өгчихье л гэсэн. Муулуулаад ч гэсэн хамаагүй эр зоригоо гаргаад тэс. Парламентаар асуудлаа хэлэлцүүл гэсэн. Хамтарсан засгийн газрыг дүгнэдэг нь танай намын бага хурал биш. Томилсон газраа очиж үнэнээ хэл, дараа дараагийн засгийн газар тогтвортой байлгах талаас нь асуудлаа шийд гэсэн юм.
ХҮН намын даргын хувьд хэлье. Яах гэж манай нам энэ засгийн газарт орж ирсэн юм бэ гэвэл дэлхий даяар сурсан юмаа хэрэгжүүлэх гэж улс төрд орж ирсэн. Үр дүн тодорхой л доо. ХҮН намын зөвлөл ямар ч байсан энэ асуудлыг яриулах нь зүйтэй, орлогоо нотлоогүй байхад Хамтарсан засгийн газар ажиллах ёстой. Орлогоо нотолсны дараа хамтдаа хариуцлагаа тооцуулъя гэсэн. Гэвч Ардчилсан намын байр суурь өөрчлөгдөх гэж байгаа бололтой. Асуудлаа ярьсны дараа өөрөө өргөдлөө өгч болно шүү дээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Pooh chi hen haltaisan nohoin gulug chin