СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-02

🔴 С.Цэнгүүн: ТЭЦ-III-ийн ослын үеэр байсан ажилчдыг "Ажлаас нь хална" гэж дарамталж байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 хоногийн өмнө

“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуралдаанд 126 гишүүн ирэхээс 102 нь ирж, ирц 81 хувьтай байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Өнгөрсөн шөнө ТЭЦ-III дээр маш том осол гарсан. Ашиглалтын инженер залуу харамсалтайгаар амь насаа алдсан байна. Өглөө 09:00 цагаас эхлээд би Б.Чойжилсүрэн сайдаас мэдээлдэл хүссэн ч өгсөнгүй. Албан бичгээр ч хандсан. Тэнд ажилладаг хүмүүс надтай холбогдож байгаа. Тухайн үед байсан ажилчдын утсыг хурааж аваад энэ талаар мэдээлэл гаргавал ажлаас нь хална гэж сүрдүүлж байна. Энэ мэдээлэл надад ирсээр байна. Би өглөө мэдэж байсан ч гарч ирж яриагүй нь улс төржүүлэх хүсэлгүй байсных. Эрчим хүчний яам одоог хүртэл мэдээлэл өгөхгүй байгаа нь сонин байна.

Та энэ салбарын сайдыг хэр сайн ажилласан гэж үзэж байгаа вэ? Эрчим хүчний реформ дээр би УИХ-ыг маш сайн ажилласан гэж үздэг. Бүх бодлогыг дэмжсэн. Гэтэл гүйцэтгэх засаглал дээр очоод ажлууд унасан. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Эрчим хүчтэй холбоотой асуудал дээр С.Цэнгүүн гишүүн маш том дэмжлэг үзүүлсэнд би талархаж байгаа. Гүйцэтгэх засаглалын хурд дутсан явдлыг хүлээн зөвшөөрнө. Эрчим хүчний үнэ нийгмийн бухимдлыг нэлээдгүй төрүүлсэн. Гэхдээ хийхээс өөр аргагүй л ажил гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Алтангэрэл чинь хувийн өмчтэй биш хулгайн өмчтэй л тэмцэнэ гэсэн шүү дээ!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.