СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-02

🔴 С.Бямбацогт: Манай нам 65 суудалтай байж 32/33-т хуваагдаж байсан үе бий. Энэ шарх арай гэж илааршиж байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 хоногийн өмнө

“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуралдаанд 126 гишүүн ирэхээс 102 нь ирж, ирц 81 хувьтай байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт:

-2024 оны сонгуулиар байгуулагдсан хамтарсан засгийн газар жил хүрэхгүй хугацааны дотор олон жил гацсан томоохон төслүүдээ хөдөлгөсөн. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө гар сэтгэл нийлж ажилласан АН-ын гишүүддээ талархаж байна.

.

Өнөөдөр олон хүн үг хэлэх байх. Хагацашгүй сайн нөхөртөө марташгүй муу үг бүү хэлээсэй. Идэж байгаа тогоо руугаа бүү нулимаасай гэж хүсэж байна.

Олон засгийн газар огцорсон хүнд үеийг бид туулжээ. 2012-2016 онд олонхи цөөнх болж маргалдаж, олон жилийн ужгирсан тэмцэл болж байсан. .

Үл ойлголцол үзэн ядалт болдог. Энэ нь улс орны тусгаар тогтнолд эрсдэл учруулдаг. Эцсийн эцэст, асуудал санал хураалтаар шийдэгдэнэ шүү. гэж хүсэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Е.Бахыт
1 хоногийн өмнө
116.206.83.106

Мундаг зөв хэллээ бид харж л суунаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.