СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-02

🔴 Б.Баярбаатар: Шулуухан хэлэхэд МАН өөрөө гэрээгээ зөрчсөн шүү

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 хоногийн өмнө

“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуралдаанд 126 гишүүн ирэхээс 102 нь ирж, ирц 81 хувьтай байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн, Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар:

-Маш том явцуу эрх ашиг хөндөгдсөн учраас өнөөдрийн энэ асуудал орж ирж байгаа.

Шулуухан хэлье. Бүх юм хугацаатай. Бид ирээдүй хойчдоо юу үлдээх вэ? Нийгмийн ёс суртахууны асуудлаа ярихгүй юм уу!? Худлаа баахан түгжрэл, утаа ярих юм. Баян-Өлгий аймагт өсвөр насны гурван хүүхэд амь насаа алдаж байна. Хайртай хүмүүсээ алдсан ар гэрийнхэн нь биднийг харааж байхад бид энд цүнхний асуудал яриад сууж байна. Бид ичих хэрэгтэй. Мундаг том улс төрчид маань дараагийн гурван жилд улс төржсөөр суух уу.

Шулуухан хэлье. МАН өөрөө гэрээгээ зөрчсөн, харин АН маш сайн ажилласан. Юм үнэнээрээ байх нь дээр. Цаашид бидэнд эв нэгдэл, бүтээн байгуулалт хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд явцуу эрх ашигт автагдаж олон засгийн газар унагасан. Бид өөрсдөө хариуцлагатай байя. Би Ерөнхий сайдад итгэл хүлээлгэнэ. Баярлалаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.