Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих эсэх асуудалд ТББХ-ны 23 гишүүн нууцаар саналаа өгч, 17 гишүүн зөвшөөрч, зургаан гишүүн татгалзсан юм. Санал хураалтыг нууцаар, цаасаар гэсэн санал гаргасан УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас тодрууллаа.
УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар:
-Нийгэмд талцалд хуваагдал үүсэхээс болгоомжилж байнгын хороонд нууц санал хураалт явуулсан. Дэмжсэн, дэмжээгүй гэдгээр УИХ-ын гишүүд, цаашлаад нийгэм талцах, эмх замбараагүй байдал үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ? Тиймээс урьдчилан сэргийлэх байдлаар нууц санал хураалт явуулсан гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Талцал хуваагдмал байдлыг та байгууллаа Баярбаатар энэ байнгын хорооны хуйвалдаанг иргэд ялгаад үзчихлээ Нууцлаад нууц чинь задарлаа бодолтой ажилламаар юм бишүү