Орчин цагийн үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг”-ийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ой тохиож энэ жил тохиож байна. Тус түүхэн тэмдэглэлт ойг угтаж, Монголбанкнаас олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 болон 1-12 дугаар ангийн сурагчдын дунд эсээ бичлэг, гар зургийн уралдаан зохион байгуулав.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 3 үе шаттайгаар, мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор шалгаруулсан бөгөөд сэдвийн илэрхийлэл, баримтаас эшилсэн байдал, уран бүтээлч шийдэл, өнгөний зохицол, хувийн онцлог, өвөрмөц байдал зэргийг харгалзаж үзэв.
Уг уралдааныг Монголбанкны төв болон орон нутаг дахь 17 хэлтэс, салбараар дамжуулан улс даяар зохион байгуулж, өнөөдөр буюу 6 дугаар сарын 2-ны өдөр тохиодог Банкны ажилтны өдрөөр шилдгээр шалгарсан сурагчдад шагнал гардууллаа. Уралдааны эсээ бичлэгийн төрөлд 300, гар зургийн уралдаанд 86 бүтээл ирүүлснээс дараах сурагчид шалгарлаа.
Эсээ уралдаан
ЗУРГИЙН УРАЛДААН
Тусгай байр - Ө.Мишээл
Сургууль: Ерөнхий боловсролын “ШИЛДЭГ” сургууль
Анги: 3а анги
Агуулга: Хэрвээ чи мөнгөө сайн хадгалбал хүссэн дуртай зүйлээ авч чадна шүү.
Тусгай байр - Б.Бат-Алдар
Сургууль: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 сургууль
Анги: 3д анги
Агуулга: Мөнгөний ач тус.
Гутгаар байр - Б.Энхрийлэн
Сургууль: Хэний аймгийн Хэрлэн сум, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
Анги: 2а анги
Агуулга: 4 настайгаасаа өдийг хүртэл эмээдээ усны мөнгө цуглуулж өгснөөр мөнгөтэй танилцаж байсан.
Дэд байр - Ч.Цэлмүүн
Сургууль: Дорнод аймгийн Хэрлэн сум, Ерөнхий боловсролын 8 дугаар сургууль
Анги: 4д анги
Агуулга: Жил жилээр өөрчлөгдсөн Монгол Улсын мөнгө.
Тэргүүн байр - Б.Энх-Учрал
Сургууль: Дундговь аймгийн Гурвансайхан сумын ЕБС
Анги: 1а анги
Агуулга: Хэрэглээнд байгаа болон хэрэглээнээс гарсан мөнгөн дэвсгэртийг өнгөөр ялган харуулсан.
Эдгээр уралдааныг сурагчдын дунд зохион байгуулснаар үндэсний “мөнгөн” тэмдэгт төгрөгөө дээдлэх, төгрөг нь улс эх орны тусгаар тогтнолын бэлгэдэл болохын хувьд түүний үүсэл, түүхийг танин мэдэхэд нь чухал ач холбогдолтой байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.