"ТББХ-ны нууц санал хураалтад 23 гишүүн оролцсоноос зургаан гишүүн Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй" гэж УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Төрийн байгуулалтын байнгын хорооны 23 гишүүний 17 нь итгэл хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн бол зургаан гишүүн итгэл хүлээлгэхээс татгалзаж байна гэдэг санал өглөө. Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрийн дараа Ардчилсан намын бүлэг хуралдах гэж байна.
Нууцаар санал асуулга явуулах саналын талаар хувь гишүүд л өөрсийн саналаа гаргасан байх.
Цаагуураа яг юу яриад, тохироод яваад байгааг үнэхээр мэдэхгүй байна. Хүмүүсийн өмнөөс хариулах боломжгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.