"УИХ-ын гишүүд ил тод, нээлттэй байдлаар саналаа өгөх ёстой" гэж УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар хэллээ.
УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар:
-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны санал хураалтыг "Нууцаар, цаасаар явуулах уу?" гэдэг санал хураалтад эсрэг байр суурь илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, санал хураалтыг нээлттэй, ил тод явуулъя гэсэн ч тус санал цөөнхийн дэмжлэг авлаа.
УИХ-ын гишүүн гэдэг нь иргэдийнхээ сонголтоор гарч ирсэн, хариуцлага хүлээсэн хүмүүс. Аливаа асуудалд ямар байр суурь илэрхийлж байгаагаа ил тод, нээлттэй саналаа өгөх ёстой. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх үү, үгүй юу гэдгийг шийдэх эрх нь парламентад байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.