СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-02

🔴 П.Сайнзориг: Сайд болохыг хүссэн хүмүүсийн тачаал, амбиц парламент ёс, намын төлөвшлийг алга болгож байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Сайд болохыг хүссэн хүмүүсийн тачаал, амбиц парламент ёс, намын төлөвшлийг алга болгодог юм байна" гэж хэлэв. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Монгол Улсын нийтлэг эрх ашгийг харж шийдвэр гаргах хэрэгтэй байна. Бид дөчин жилд нэг ч станц барьж чадаагүй. Учир нь хий хоосон улс төржилт. Эдийн засаг сэргэх, итгэл найдвар авчрах төслүүдийг улс төрийн хувьд ойлголцож байж гарсан. Гучин жилийн хий эргэсэн тушааг гаргасан гэж ойлгож байгаа. Үүн дээр цэг тавих уу, үгүй юу гэдгийг шийдэх гэж байна.

Ил санал хураалтыг хийх ёстой. Нууц горимд орвол цаана нь хуйвалдаан явна гэсэн үг. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.