УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 80 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. ТББХ-нд УИХ-ын арван гишүүн харьяалагддаг бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Э.Болормаа:
-Энэ хэлэлцүүлгийг иргэн бүр нүд цавчилгүй анхааралтай ажиглаасай. Өнгөрсөн амралтын өдрүүдээр нэлээн олон хүн уулзалдсан бололтой. Өнөөдөр санал хураалтыг далд хэлбэрээр явуулаач гээд яриад явж байна. Ийм юм байж болохгүй. Бид тангараг өргөсөн улс. Тэр дундаа Засгийн газрын сайд нар ийм юм ярьж, ордны хуйвалдаан хийх гэж байна. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн саналаа нээлттэй өгнө гэсэн байдаг. Далд санал хураалтын цаана сандал хураалтын хэрүүл болдог. ТББХ энэ асуудалд хариуцлагтай байх ёстой. МАН-ын бага хурал дээр нэг хүн хэлсэн. Ерөнхий сайд хань болохгүй байгаа хүмүүсээ явуулаач ээ. Тэд нарыг хэн ч сайд бол гэж албадаагүй. Өнөөдөр сайд болчихоод кабинетээ тараая гээд хор найруулж явна. Санал ил хурааж энэ хүмүүсийг хармаар байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.