Төрийн байгуулалтын байнгын хороо 80 хувийн ирцтэйгээр Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Хамтарсан засгийн газар арван сарын хугацаанд бодлогын үр дүн гарч, томоохон өөрчлөлтийг хийж, гацсан том том төслүүдийг хөдөлгөж чадсан. Хамтарсан Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлэх баталж, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээг байгуулж, ажилдаа орсон. Арван сарын хугацаанд хамтарч ажилласан гишүүд талархал илэрхийлмээр байна. Цаг хугацаа,өнгөрнө. Гэхдээ энэ Монгол Улсад түүх болж үлдэнэ.
Шинэчилсэн парламентын бүрдүүлсэн анхны засгийн газар. Иймд энэ асуудал бүх хүний анхаарлын төвд байна. Хамтарсан засгийн газрын гэрээнд сорилт тулгарсан учраас өөрийн бүрэн эрхийн хүрээнд тус асуудлыг УИХ-д оруулж ирж байна гэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны арван гишүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж, хариулт авч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.